Л.Хэмилтон Бахрейны “Формула-1”-ийн туршилтын гараанд шилдгээр тодорчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТМОСКВА./TASS/. Бахрейнд болж буй “Формула-1” “Мерседес” ангиллын автомашины багийн гишүүн Британийн нисэгч Луис Хэмилтон ДАШТ-ний туршилтын гарааны эхний өдөр хамгийн шилдэг амжилтыг үзүүлжээ.
Тэрбээр 97 тойрог хийхдээ 1 минут 31,358 секундийн амжилт үзүүлсэн байна. Түүнээс 0,626 секундээр хоцорсон “Феррари”-гийн нөөц нисэгч Антонио Жовинацци /93 тойрог/ удаалжээ. Гуравдугаарт орсон Австралийн тамирчин Даниэль Риккьярдо /45 тойрог/ тэргүүлэгчээс 0,991 секундээр хоцорсон байна.
Туршилтын гараа өнөөдөр өндөрлөнө.
О.Барс