ШУТИС, Өмнөговь аймаг хоорондын хамтын ажиллагааны нээлттэй өдөрлөг болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-04-20 10:49:43
Өмнөговь /МОНЦАМЭ/ ШУТИС, Өмнөговь аймаг хоорондын хамтын ажиллагааны нээлттэй өдөрлөг Даланзадгадад болно. 
Хоёр талын хамтын ажиллагааг албан ёсоор эхлүүлэх “Нээлттэй өдөрлөг”-ийг энэ сарын 21-нд аймгийн төв Даланзадгад суманд Батмөнх даян хааны талбайд зохион байгуулахаар болжээ.  
Энэ  үеэр ШУТИС-ийн бүрэлдэхүүн сургуулиудад бэлтгэж байгаа мэргэжил, манай аймагт салбар сургуулийг байгуулах боломжийн талаарх судалгаа, цаашид хамтран ажиллах чиглэл төлөвлөгөөг иргэдэд сурталчилж танилцуулна юм байна. 
Мөн энэ үеэр ерөнхий боловсролын сургуулийг төгсөж буй хүүхдүүд, эцэг эхчүүдэд сургалт явуулах ажээ.
Тус аймагт шаардлагатай боловсон хүчнийг бэлтгэх, аймгийн үндсэн үзүүлэлтийг нарийвчлан харуулсан суурь судалгааг хийж аймаг орон нутгийг хөгжүүлэх бодлого хөтөлбөртөө тусгаж ажиллах зорилгоор Шинжлэх ухаан технологийн их сургуультай хамтран ажиллах гэрээ байгуулаад байгаа юм.
Д.Мишигсүрэн
Холбоотой мэдээ