Зургаан гэр бүл тутмын нэг нь салж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
dornod@montsame.mn
2017-04-20 12:58:36
Дорнод /МОНЦАМЭ/ Өнгөрсөн онд Дорнод аймгийн хэмжээнд 476 хүн гэрлэлтээ бүртгүүлсэн бол 87 гэр бүл салсан байна. Нарийвчилбал, 1000 хүн тутамд 6 гэрлэлт, 1 салалт ногдож байгаа нь жилд 6 гэр бүл тутмын нэг нь салж байна гэж хэлж болохоор байгаа юм. Харин 18, түүнээс дээш насны мянган хүн тутамд 9 гэрлэлт ногдож байна гэж тус аймгийн Статистикийн хэлтсээс мэдээллээ.
Гэр бүл салахын хэрээр өрх толгойлсон эхчүүдийн тоо нэмэгдэж, хүүхдийн хүмүүжил, амьдралын нөхцөл боломж гээд нийгмийн буурангуй үзэгдлүүд дагаад өсдөг.
Сүүлийн 5 жилд Дорнод аймгийн хэмжээнд өрх толгойлсон эхчүүдийн тоо бууралттай явж ирсэн бол 2016 онд 106 хүнээр огцом өсчээ. Өрх толгойлсон эмэгтэйчүүдийн 56.9 хувь нь 3 хүртэлх, 37.9 хувь нь 3-5, 5.2 хувь нь 5 ба түүнээс дээш хүүхэдтэй байна.
Хосууд бие биедээ итгэдэггүй, ойлголцдоггүйгээс гэр бүл болсон эхний арван жилийн дотор салах нь их байна.

Д.Дэлгэрмаа
Холбоотой мэдээ