"Эх хэл-Эрдмийн увидас" сэтгэлгээний баяр боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан-Уул /МОНЦАМЭ/ Тус аймгийн Дархан сумын ЗДТГ, БСУГ хамтарч найм дахь жилдээ зохион байгуулсан сэтгэлгээний баяр болов. Уг баярт Дархан сумын ИТХ-ын дарга Ж.Балжинням, Засаг дарга Б.Азжаргал, БСГ-ын МХУЗ-ын мэргэжилтэн Д.Оюунбилиг нар оролцож шилдэг тэргүүний хүмүүст баяр хүргэж шагнал гардуулав.
Тус сумын Засаг дарга Б.Азжаргал: “Монгол Улсын Засгийн газрын "Монгол бичгийн үндэсний хөтөлбөр-2", “Аймгийн Монгол хэл, хэл бичгийн дэд хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд эх хэлний боловсролыг дэмжиж мэргэжлийн болон бага ангийн багш нар, суралцагчдын сурах, ажиллах идэвхийг өрнүүлэх. Эх хэлний бахархалыг сэргээж үлгэрлэн манлайлах тэргүүний суралцагч, багш нарыг тодруулж олон нийтэд сурталчлах зорилгоор "Эх хэл-Эрдмийн увидас" сэтгэлгээний баярыг зохион байгуулдаг уламжлалтай” гэлээ. Энэ жил аймгийн ерөнхий боловсролын 21 сургуулийн 6-11 дүгээр ангийн 297 сурагч, бага ангийн 21 багш оролцлоо. Эх хэлний боловсролын дархлаа, сэтгэлгээний хурд, мэдрэмж, чанарын шалгуураар оюун ухаанаа сорьсон багш сурагчдаас Г.Бурмаа ахлагчтай “Оюуны-Ирээдүй” цогцолбор сургуулийн Заах аргын нэгдэл этгүүн байр, Б.Урнаа ахлагчтай Хоёрдугаар сургуулийн Заах аргын нэгдэл дэд байр, Л.Норжмаа ахлагчтай Есдүгээр сургуулийн Заах аргын нэгдэл удаах байрыг тус тус эзэллээ.

Б.Норовсамбуу