Цагдаагийн алба хаагч болон БХИС-ийн сонсогчид хүн амины хэргийг шуурхай илрүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
ariunbold@montsame.gov.mn
2017-04-20 13:33:10
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Баянзүрх дүүргийн цагдаагийн II хэлтсийн хэсгийн байцаагч, дэслэгч Б.Уухайбаатар, БХИС-ийн сонсогч О.Төгөлдөр, Т.Багабанди нар энэ сарын 17-нд гарсан хүн амины гэмт хэргийн сэжигтнүүдийг шуурхай илрүүлэн баривчилжээ.

Баянзүрх дүүргийн ЗДТГ, дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил хариуцсан салбар зөвлөл, Цагдаагийн I, II, III хэлтэс хамтран нутаг дэвсгэр, гудамж талбай, олон нийтийн газарт гэмт хэрэг, нийгмийн хэв журмын зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор БХИС-тай хамтран “1000” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байна.

Энэ сарын 17-нд Баянзүрх захын ойролцоо 40 гаруй настай эрэгтэй хүн бусдад зодуулсан байдалтай ГССҮТ-ийн сэхээн амьдруулах тасагт ирээд нас барлаа гэсэн дуудлага иржээ. Дуудлагын дагуу нэгдсэн арга хэмжээнд оролцож байсан Б.Уухайбаатар, БХИС-ийн сонсогч О.Төгөлдөр, Т.Багабанди нар хэргийн газар ажиллаж, 60 настай М, 38 настай Э нарыг баривчилжээ. Уг хэргийг Цагдаагийн II хэлтэс үргэлжлүүлэн шалгаж байна.
Ч.Ариунболд
Холбоотой мэдээ