Хөдөлмөрийн насныхны 70 шахам хувь нь ажил эрхэлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2017-04-21 09:16:07
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн хүн амын хөдөлмөр эрхлэлтийн судалгаа 2012 оныг одоогийнхтой харьцуулсан судалгааг аймгийн Статистикийн хэлтсээс гаргажээ.

Баянхонгор аймаг 85 мянган хүн амтайгаас 54433 нь хөдөлмөрийн насныхан байна. Түүнээс 39 мянга орчим буюу 70 шахам хувь нь ажилтай байгаа бол 6000 нь ажилгүйчүүдийн тоонд багтаж байгаа юм. Хөдөлмөрийн насны хүн амын тоо 2012 онд 53 мянга орчим байсан ба ажилтай 36 мянга, ажилгүй 1400 шахам хүн байжээ.
Харин эдийн засгийн идэвхгүй хүн амын тоо 9010 хэмээн бүртгэгдсэн нь 2012 оныхоос 40 хувиар буурсан дүн аж. Мөн эдийн засгийн идэвхгүй хүн амаас ажиллах сонирхолтой нь 2012 онд 10 мянга гаруй байсан бол өдгөө 5712 байгаа нь аймгийн Статистикийн хэлтсийн мэдээнд дурдагдсан байна.
Эдийн засгийн идэвхгүй хүн амд суралцагсад, гэрийн ажилтай, хүүхдээ харж байгаа хүмүүс, тэтгэврийн өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд ордог аж.
                                                                                                                                                               Б.Мөнхзул
                                                                                                                                                              
Холбоотой мэдээ