Сурагчид эко аялалд хамрагдав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2017-04-21 12:27:13
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Баацагаан сумын Байгаль орчны улсын байцаагч Б.Эрдэнэбатын санаачлагаар сурагчдын танин мэдэхүйн, эко аялал зохион байгуулагджээ.
Аялалд "Хонгор нутгийн дуудлага хөдөлгөөн", "Амьд хууль" төв оролцож сурагчдад Бөөнцагаан нуур болон түүний ай сав, төв Азийн дотогшоо урсацтай голуудын талаар танин мэдэхүйн мэдээлэл өгсөн байна.
Тус аялал Монгол бөхийн овооноос эхэлж, Дэвхрэгийн шанд, элсэн ууланд үргэлжилжээ. Сонирхуулахад, Дэвхрэгийн шандад 1980 оны эхээр н.Баасан гэдэг жолооч 14 хүүхдийнхээ тоогоор улиас мод тарьсан нь маш сайхан ургаж, байгалийн үзэсгэлэнт газар болсныг сурагчид үзэж сонирхсон байна.
                                                                                                                         Б.Мөнхзул
Холбоотой мэдээ