С.Уильмсыг хэл амаар доромжилсон Румыны шигшээгийн ахлагчийн үйлдлийг шалгана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
bars@montsame.mn
2017-04-24 13:55:38

МОСКВА./TASS/. Олон улсын теннисний холбоо /ITF/ дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж буй Америкийн тамирчин Серена Уильямс жирэмсэн болсон талаар Румыны теннисний шигшээ багийн ахлагч Илие Настасе зохисгүй үг хэлснийг шалгаж байна. 

Хэрэг явдал баасан гарагт Холбооны цомын тэмцээний Румын-Их Британийн шигшээ багуудын тоглолтын өмнө болсон хэвлэлийн хурлын үеэр болжээ. Өдгөө 70 настай И.Настасе Уильмсын удахгүй мэндлэх гэж буй хүүхдийн арьсны өнгө ямар байх талаар доромж утгатай зүйл ярьсан байна.

Үүнээс гадна И.Настасе Их Британийн теннисчин Йоханн Конта болон албаны хүмүүсийг бямба гарагт болсон ITF-ийн цомын тэмцээний үеэр хэл амаар доромжилсон үйлдлийг авч хэлэлцэх юм. Настасе-г тоглолтоос хөөж, магадлан итгэмжлэлийг нь хүчингүй болгосон байна.
О.Барс 

 

Холбоотой мэдээ