Таван багт дахин сонгууль явуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2017-04-26 07:36:49
oyuka_hu@yahoo.com
Орхон/МОНЦАМЭ/ Орхон аймагт  багийн Засаг дарга, ИНХ-ын тэргүүлэгчдийг сонгох сонгууль болж  16 багийн Засаг дарга батламжаа гардан авлаа. Сонгуулийн дүнд 11 багийн Засаг дарга нар улиран сонгогдож, дөрвөн багийн Засаг дарга шинээр томилогдлоо. 
Эрдэнэ багийн Иргэдийн нийтийн хурлын сонгуульд 678 гаруй иргэд ирсэн ч  тодорхой бүлэг хүмүүс хурлыг үймүүлсэн учир тарсан байна. Мөн таван  багийн Засаг дарга нарыг батламжилсангүй. Тодруулбал, Баянбулаг багийн Засаг даргад нэр дэвшсэн н.Дөлгөөн-Тамир нь  тухайн багийн иргэн биш хүнээр санал өгүүлсэн, иргэдийн бүртгэлийг регистрийн дугаараар бүртгэхийн оронд гар утасны дугаараар бүртгэсэн зэрэг санал гомдол ирсэн байна.  Харин Их-Залуу багийн иргэдийн санал хүрээгүй байна. Иймд таван багт дахин сонгууль явуулахаар боллоо.
Б.Оюун-Эрдэнэ 
Холбоотой мэдээ