“Нойрссон гүнж” энэ амралтын өдөр УДБЭТ-ын тайзнаа “сэрнэ”
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УДБЭТ-ын уран бүтээлчид энэ сарын буюу 29-нд П.И.Чайковскийн "Нойрссон гүнж" балетыг тайзнаа тоглоно.
Гурван бүлэг, гурван үзэгдэлтэй тус балетын удирдаачаар УГЗ Ц.Мөнхболд, балетмейстерээр Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин Б.Жамъяндагва, ерөнхий зураачаар Б.Сосорбарам, туслах найруулагчаар Н.Чинзориг нар ажиллаж байна.
Дэлхийн сонгодог урлагийн сор бүтээлүүдийн нэг 120 гаруй жилийн түүхтэй энэхүү балетын цомнолыг И.Всеволожский, М.Петипа нар Шарль Перрогийн үлгэрээс сэдэвлэн бичжээ. Хөгжмийн зохиолчид үлгэрийн, ид шидийн хэв маягтай сэдэв ихэд таалагдсан учир сэтгэл дүүрэн баяр хөөртэйгөөр, хичээнгүйлэн бичсэнээ тэмдэглэн үлдээсэн байдаг. Т.Л.Соболева шинэчлэн дэглэснээр манай тайзнаа анх 1990 онд тоглож байжээ.
Уг балетын өнгө будаг дүүрэн үлгэрийн сэдэв, хурууны үзүүрийн хөдөлгөөн, нүдний харцаар хүртэл илэрхийлэх бүжиг, жүжиглэлт, баялаг чамин хөгжим нь нийлээд бүжигчид, хөгжимчид, удирдаач, тайзны зураачид, хувцасны оёдолчид, нүүр будаачид гээд бүхий л уран бүтээлчдээс нарийн чимхлүүр хөдөлмөр, уран чадвар шаарддаг. Мөн балет, театрын урлагийг хүүхдэд таниулахад ихээхэн тус хүргэхүйц ач холбогдолтой, адал явдалтай, нэн сонирхолтой бүтээл юм.
Эл балет эхлэхдээ хааны охин Аврорагийн мэндэлснийг зарлаж, ёслол үйлдэгч Каталабют хаант улсын өнцөг булан бүрт элч илгээж гүнж төрсний баяр ёслолд хүрэлцэн ирэхийг урина. Баярт ирсэн дагинас бяцхан Аврорад ховор нандин эрдэнэс, гайхалтай зүйлс бэлэглэнэ. Гэвч баяр ёслолын уур амьсгалыг Каталабют сандран орж ирж эвдэнэ. Тэрээр аймшигт зочин айсуйг хаанд чичрэн дуулгаж гүйцээгүй шахам байхад шидэт дагина Карабос харх хөллөсөн сүйх тэрэгтэйгээ ордонд орж ирнэ. Шинэхэн гүнжийн мэндэлсэн баярт уригдаагүйдээ Карабос ихэд хилэгнэсэн байв...
Жүжиг хэрхэн өрнөж, хэрхэн төгсөхийг энэ амралтын өдрөөр бяцхан үрсээ дагуулан үзэх боломжтой. Тасалбар нь 10, 15, 20 мянган төгрөгийн үнэтэй аж.

Ж.Болор