Хонгконгт гатлага онгоц мөргөлдөж, 120 хүн гэмтэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
aminaa@montsame.mn
2015-10-26 13:39:40

МОСКВА. /Sputnik/. Хятадын өмнөд эрэгт Макаогоос Хонгконгийн чиглэлд явсан гатлага онгоц үл мэдэгдэх биет мөргөж осолдсоны улмаас 120 хүн шархадсан тухай орон нутгийн хэвлэлд даваа гарагт мэдээллээ.

"ТурбоЖет" компанийн Хорта гатлага онгоц 163 зорчигч, багийн 11 гишүүнтэй Макаогоос гараад нэг цагийн дараа Хонгконг урагш орших Сиу Чау арлын орчимд биет мөргөсөн байна гэж Хонгконгийн “The Standard” сонинд  бичжээ.

“Бүгд цус алдаж байсан. Зорчигчид бүгд агаарт шидэгдсэн. Гэрэл гэнэт унтарснаар эмх замбараагүй байдал үүссэн” хэмээн нэгэн зорчигч хэлснийг “The Standard” сонин иш татжээ.

Гэмтсэн зорчигчдыг эмнэлэгт хүргэж, эрх баригчид ослын шалтгааныг тодруулах ажилд орсон байна.

2013 онд тус компанийн хөлөг онгоц мөн л төв Хонгконг орчимд үл мэдэгдэх биет мөргөж, 87 хүний амь эрсдэж байжээ.

Х.Аминаа

 

Холбоотой мэдээ