2016 оны нэгдүгээр ээлжийн цэргүүд халагдаж ирлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2017-05-01 20:06:30
Баянхонгор /МОНЦАМЭ/. 2016 оны 1 дүгээр ээлжээр цэргийн жинхэнэ албанд татагдан хугацаат цэргийн албаа нэр төртэй хаасан залуус өнөөдөр халагдаж ирлээ. 
Улаанбаатар хот, Өвөрхангай, Овоотын цэргийн ангид албаа амжилттай хаасан залуусыг тэдний залуусын аав ээж, гэр бүл, найз нөхөд болон аймгийн Засаг дарга Г.Батжаргал, Баянхонгор сумын Засаг дарга Ж.Мөнхсоёл, ЗДТГ-ын Цэргийн Штабын дарга, хурандаа Б.Энхбаатар зэрэг албаны хүмүүс халуун дотноор угтав.

Мөн үеэр залууст цаашдаа ажил хөдөлмөр эрхлэх, сурч боловсрох тал дээр нь аймгийн ХХҮГ, Насан туршийн боловсрол олгох төв, Эрүүл мэнд- Нийгмийн даатгалын хэлтэс, Политехникийн коллежийн холбогдох мэргэжилнүүд тодорхой мэдээлэл өгч гарын авлагаар хангалаа.
Засаг дарга Г.Батжаргал болон бусад холбогдох албаны хүмүүс энэ үеэр цэргийн албаа нэр төртэй хаасан залууст дурсамж, батламж болон бусад холбогдох биеийн байцаалт бичиг баримтыг нь хүндэтгэлтэйгээр гардуулж өглөө.
                                                                                                                        Б.Мөнхзул
Холбоотой мэдээ