Шар шороон шуурга хэмжигч ажиллаж эхэлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Дундговь/МОНЦАМЭ/ Япон улсын хөрөнгө оруулалтаар Дундговь аймгийн УЦУОШ- ний газрын “Мандалговь” станцад шар шороон шуурга хэмжих төхөөрөмжийг өнгөрсөн 7 хоногт суурилууллаа. Энэ нь шар шороон шуурганы агаар мандлын босоо чиглэл дэх тархалт, түүний үүсэл, хувирал өөрчлөлтийг судлах зорилготой бөгөөд Японы Нагая их сургуулийн эрдэмтдэд мэдээллээ дамжуулж байх ажээ.
Төхөөрөмж лазерын туяагаар хэмжилт хийдэг байна. Эгц босоо чиглэлд 15 км орчим зайд лазерын туяа цацаж, түүнийг буцааж хүлээн авахдаа хэмжилтийн кодыг нь тоон хэлбэрт оруулан компьютерийн дэлгэцнээ хянах зарчмаар ажиллана гэж тус станцын техникч Д. Батсайхан хэллээ. “Өнөө өглөөний 8 цагийн байдлаар агаар мандлын 15 км- т үүлгүй цэлмэг байна. Үүлгүй байхаар хөх өнгийн тэмдэглэгээ дэлгэцэнд харагддаг. Хэмжилтийн бас нэг онцлог нь үүлний доод суурийн өндрийг тодорхойлж байгаа. Урьд нь энэ өндрийг тодорхойлох боломжгүй байсан” гэлээ.
Говь хээрийн бүсэд цөлжилтөөс үүдэн сул шороо агаарт дэгдэх нь олонтаа тохиолддог бөгөөд тоосонцор, шар шороон шуурганы давтагдал, үүсэл, хувирал өөрчлөлтийг ажиглалт хийж тандсан мэдээлэл “Мандалговь” станцад бүртгэгддэг байна. Үүнийг лазерын хэмжилт бүхий төхөөрөмжийн мэдээлэлтэй харьцуулж, судалгаа шинжилгээнд ашиглах ажээ.

Т. Отгонтуяа