Эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүнийг хүүхдийн эмнэлэгт бэлэглэхийг хориглоно
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/.УИХ-ын чуулганы хуралдаанаар Нялх балчир хүүхдийн хоол, хүнсний бүтээгдэхүүний тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар хуулийн гол зорилгыг тодруулав. Ц.Цогзолмаа гишүүн, “0-3 насны хүүхдийг эхийн сүүгээр хооллох нь эрүүл өсөх боломжийг бүрдүүлдэг. Гэхдээ ээжийнх нь хөх сүүгүй хүүхдийг орлуулах бүтээгдэхүүнээр хооллох шаардлага үүсдэг. Хүүхдийн биеийн онцлогт тохирсон бүтээгдэхүүнийг эмчийн зөвлөгөөгөөр хэрэглэхэд хуулийн зорилго оршино. НҮБ энэ оны хоёрдугаар сард энэ төрлийн загвар хууль гаргасан. Хуулийн төсөл загвар хуультай нийцэж байгаа” гэсэн хариулт өглөө.
Ийнхүү байнгын хорооноос ирүүлсэн зарчмын зөрүүтэй 44 санал тус бүрээр санал хураалт явууллаа.Тухайлбал, нэмэгдэл хоол, хүүхдийн ундааны сав, баглаа боодол, шошгонд эхийн сүүний ач холбогдлыг бууруулсан агуулгатай мэдээлэл байршуулахыг хориглох, “Энэ бүтээгдэхүүн нь хүүхдийн хоногийн хэрэгцээт шимт бодис, эрдэс, амин дэмийг дангаар хангахгүй” гэсэн анхааруулга байршуулах саналыг гишүүдийн олонхи дэмжив. Мөн бүтээгдэхүүний борлуулалтыг нэмэгдүүлэх зорилгоор эрүүл мэндийн байгууллагын орчинд танилцуулга, зурагт хуудас байршуулах, бүтээгдэхүүнийг хүүхдийн эмнэлэг, сувилал, асрамжийн газарт бэлэглэх, хямд үнээр өгөхийг хориглох заалтыг төсөлд тусгах санал дэмжлэг авлаа.
Ийнхүү эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд шилжүүлэв.

Ч.Ариунболд