Сургуулийн орчимд шаардлага хангахгүй бүтээгдэхүүн худалдаалах зөрчил их байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-05-05 20:46:23
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн МХГ-аас Ерөнхий боловсролын сургуулийн ойр орчимд үйл  ажиллагаа явуулж байгаа хүнсний дэлгүүрүүдэд тандалт судалгаа хийсэн байна.
МХЕГ-ын даргын баталсан “Зах зээлд худалдаалагдаж байгаа болон импортоор хилээр нэвтэрч буй хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний шошгололтын байдалд тандалт судалгаа хийх тухай” удирдамжийн хүрээнд хийгдсэн дээрх тандалт судалгаанд Сүхбаатар сумын 6-р багт орших 1000 гаруй сурагчидтай, ЕБ-ийн 1-р сургуулийн дэргэдэх худалдаа үйлчилгээний газрууд хамрагдсан байна. Энэхүү үйл ажиллагааны үеэр тухайн хүнсний дэлгүүрүүдээс хятад хэл дээр бичигдсэн хаяг шошготой, хаана хэзээ үйлдвэрлэсэн юу болох нь тодорхойгүй хүнсний бүтээгдэхүүн, хаяг шошгогүй гэрийн нөхцөлд гар аргаар савласан өнгө оруулсан хөлдөөсөн тараг, зайрмаг худалдаалж байсан зэрэг зөрчил илэрчээ. Иймээс сургуулийн нийт сурагчдад хүнсний аюулгүй байдлыг сахин хангах үүднээс дээрх нэр бүхий бүтээгдэхүүнүүдийг худалдан авахгүй байхыг аймгийн МХГ-ын хамт олны зүгээс анхаарууллаа.
Ч.Отгонцэцэг
Холбоотой мэдээ