Ухаалаг худгийн төхөөрөмжийг монгол инженерүүд хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-05-08 18:38:07

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар хотод анхны “Ухаалаг худаг” өнөөдөр ашиглалтад орлоо. Тус аймгийн Засаг дарга Ш.Оргил ухаалаг худгийг нээх арга хэмжээн дээр хэлсэн үгэндээ “Иргэддээ хүрсэн, хэрэгжих боломжтой, бодитой, амьдралд ашиг тусаа өгөх ажлыг хийж хэрэгжүүлэхийг зорьж байна. Өнөөдөр 60 айлын иргэд маань хүссэн цагтаа усаа авах боломж бүрдлээ. 60 айлын оршин суугчид дахин төлөвлөлт, халаалт дулааны асуудалд нэн түрүүнд хамрагдах болно” гэдгийг онцоллоо.

Зөөврийн ус хэрэглэдэг, гэр хорооллын иргэд хүссэн үедээ усаа авах боломж ийнхүү Сэлэнгэ аймагт бүрдэж эхэллээ. Энэ өдрөөс эхлэн аймгийн төв Сүхбаатар сумын 6-р багт байрлах тэдний ярьж заншсанаар Шүүхийн арын 60 айлын худаг “Ухаалаг” системд шилжиж 24 цагийн турш ажиллагаатай боллоо. Энэхүү худгийн төхөөрөмжийг монгол инженерүүд хийснээрээ онцлогтой юм. Энэхүү ухаалаг худгийн нээлтийн үеэр тус худгийн тоног төхөөрөмжийг гүйцэтгэгч “HTL” ХХК-ийн захирал С.Отгонбаяр усны картыг хэрхэн уншуулах талаар иргэдэд заавар зөвлөгөө өгч, компаниас эхний ээлжинд олгож байгаа 300 ширхэг картыг хүлээлгөн өглөө.

Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ