Шинэ цэвэрлэх байгууламж ирэх оны 8 дугаар сард ашиглалтад орно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2015-10-27 15:24:13

Барилга хот байгуулалтын яам дэд бүтэц төслийнхөө хүрээнд шинэ төв цэвэрлэх байгууламж барихаар ажлаа эхлүүлсэн бөгөөд одоогоор 20000 м/куб бохир ус цэвэрлэх байгууламжийн зураг төсөл, барилга угсралтын ажил 60 гаруй  хувийн гүйцэтгэлтэй байна.

Өнөөгийн төв цэвэрлэх байгууламж ачааллаа дийлэхгүй үйл ажиллагаа нь доголдох болсон учраас уг шинэ байгууламжийг барихаар шийдвэрлэжээ. Барилга хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгийн тайлбарлаж буйгаар, шинээр барьж буй цэвэрлэх байгууламж нь ирэх  оны 8 дугаар сард ашиглалтад орно.

Шинэ цэвэрлэх байгууламжид 65000 гаруй айл өрх суурьшуулахаар төлөвлөгджээ. Үүнд шинэ Яармаг, Буянт-Ухаа орон сууцны хорооллууд хамарч байгаа аж. Тус байгууламж нь Монгол Улсад анх удаа олон улсын стандартад нийцсэн орчин үеийн технологиор баригдаж байгаа цэвэрлэх байгууламж юм.

Тухайлбал, уг байгууламж нь бүрэн автоматжсан, телемеханикжсан, байгаль, цаг агаарын ямар ч горимд тохируулан ашиглах боломжтой, экологийн өндөр шаардлага хангасан, эдийн засгийн хувьд үр ашигтай, цэвэрлэгээний үр дүн өндөртөй, лаг тундсыг механик аргаар боловсруулах нөхцлийг бүрдүүлсэн цэвэрлэх байгууламж байх юм.

Д.Өлзий

Холбоотой мэдээ