Зүрхний өвчтэй 100 монгол хүүхдийг Хятадад эмчилнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ДЭЛХИЙД БИДНИЙ ТУХАЙ
dorjkhand@montsame.mn
2017-05-15 08:28:19
БЭЭЖИН. /China Daily/. “Бүс ба Зам” санаачилгын хүрээнд Хятад улсын Улаан загалмайн сан төрөлхийн зүрхний өвчтэй монгол хүүхдүүдэд эрүүл мэндийн тусламж үзүүлэх хөтөлбөрөө өнгөрсөн бямба гарагаас хэрэгжүүлж эхэллээ.

Хөтөлбөрийн хүрээнд Хятадын Өвөр Монголын ӨЗО-ны эмч нар Монголд ирж, төрөлхийн зүрхний өвчтэй хүүхдүүдэд үзлэг хийнэ.
 
Үүний дараа тус сан Монголын 100 хүүхдийг Хятадад аваачиж, тэдэнд мэс засал хийхээр төлөвлөж байна.

Хятадын УЗН нь”Бүс ба Зам” санаачилгад хамрагдаж байгаа улсуудын дунд энэ хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа бөгөөд Монгол нь хөтөлбөрийн өгөөжийг хүртэж буй улсуудын нэг юм.

/http://europe.chinadaily.com.cn/china/2017-05/14/content_29335966.htm/
Г.Доржханд
 
 
 

Холбоотой мэдээ