"Тохитой өрөөнд-Тухтай үйлчилгээ" хүргэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2017-05-15 19:31:59
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Галуут сум Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн сарын аяныг сумандаа өрнүүлж төсвийн зургаан байгууллага, хувийн хэвшлийн дөрвөн байгууллагын дунд уралдаан зарлажээ. Уралдаанд байгууллагууд идэвхитэй оролцож, удирдамжийн дагуу үр дүнтэй ажлуудыг санаачлан хэрэгжүүлж байна.
Аяны хүрээнд сумын Засаг даргын Тамгын газар нийт ажилтнуудын дунд “Тохитой өрөөнд-тухтай үйлчилгээ” уриатай уралдааныг тусгай удирдамжаар зохион байгуулж ажиллаж байгаа аж. Үүний дүнд ажилтнууд өглөө бүр 11 цагаас ажлын байрны дасгал хийж хэвшчээ. Мөн долоо хоногт хоёр удаа спорт зааланд "Идэвхтэй хөдөлгөөн-Эрүүл мэнд" сэдэвт бүжгийн сургалт, спортын арга хэмжээг зохион байгуулж байгаа юм байна. 
Мөн компьютер ашигладаг ажилтнууд хамгаалалттай нүдний шил зүүж хэвшиж байгаа бөгөөд ажилтнууд өөрсдийн эрүүл мэндийг хамгаалахад санаачлагатай ажиллаж, иргэдэд ээлтэй орчныг бүрдүүлэх, тохитой тухтай өрөөнд үйлчилгээ үзүүлэх үүднээс өрөөний хаягийг шинэчилж, утасны дугаартай болгож байршуулжээ.
Түүнээс гадна тус сумынхан Пүрэв гараг бүрийн өглөө 8:30 цагаас бүжгийн сургалт, Баасан гарагийн өглөө 7:30 цагаас Нарны алхалтанд оролцож хэвшээд байгаа аж.
                                                                                                                                                                      Б.Мөнхзул
Холбоотой мэдээ