Хотын статустай болох санал, хүсэлт байнга ирдэг ажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
erdenechimeg@montsame.mn
2015-10-28 10:49:01

УИХ-ын Өргөдөл, гомдлын байнгын хороонд сүүлийн хоёр сард Орхон аймгаас 300 гаруй өргөдөл иржээ.

Өргөдөл, гомдлын дийлэнх нь Орхон аймгийг Хотын статустай болгох, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д ажилд орохыг хүссэн, “Анхдагч, илгээлтийн эзэд” ТББ болон хувь хүнтэй холбоотой шүүмжлэл голчилж байна гэж тус байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн О.Баасанхүү хэллээ. Тэрээр өнгөрсөн долоо хоногт Орхон аймагт ажилласан бөгөөд энэ үеэр дээрх мэдээллийг хэлж мөн өөрийн санаачилсан хуулийн төслийн талаараа танилцууллаа.

Орхон аймаг газар нутаг багатайгаасаа болж олон асуудал тулгамддаг. Иймд хотын статустай болчихвол уг бэрхшээл арилж зарим иргэн ч амьдарч буй газраа өмчилж авах эрх нээгдэх юм. Тиймээс үүнтэй холбоотой санал  уг хороонд байнга ирдэг байна. Орхон аймгийг хот болгохын тулд юуны өмнө Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ёстой. Иймд энэ талаар ажлын хэсэг байгуулагдсан ажээ. 

Б.Оюун-Эрдэнэ

Холбоотой мэдээ