Хүнс тэжээлийн дэмжлэг авдаг өрхүүдийн дунд өдөрлөг зохион байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2015-10-28 12:11:53

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 1,9-р багийн 77 өрх айлд нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай байгаагийн улмаас хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээнд хамруулсан байна.

Тэдгээр өрхүүдийн гишүүдэд хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээний зорилго, уг үйлчилгээг хүргэж байгаа Дэлгэрэх хүнс ХК болон хүнсний дэлгүүрүүдийн үйл ажиллагаа зэргийг танилцуулах зорилгоор аймгийн НХҮХ-ээс өдөрлөг зохион байгууллаа. Өдөрлөгөөр багийн иргэдийн дунд АХА тэмцээн зохиож 9-р багийн иргэн Х.Эрдэнэбилэг, Б.Бямба, Б.Буянбаяр нар шалгаран бүтээгдэхүүний дээжээр шагнуулсан бол сугалаа сугалж, халуун усанд орох, 3000 төгрөгөөр талх авах, 5000 төгрөгөөр хоолонд орох зэрэг эрхийн азтанууд шалгарлаа.

Амьжиргааны түвшин тааруу иргэдэд хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээ хүргэх аж ахуйн нэгжийг жил бүр тендер зарлан шалгаруулдаг бөгөөд энэ онд Дэлгэрэх хүнс ХК, Өшгөг ХХК, Сод-Ээл ХХК сонгогдон үйл ажиллагаа явуулж байна. Хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээнд 18-с доош насны хүүхэд 6500, том хүн 13000 төгрөгийн талоныг сар тутамд авдаг аж. 

Б.Батчимэг

Холбоотой мэдээ