Дөрвөн талт түншлэлийн эхлэл тавигдлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2015-10-28 13:08:08

Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн (GIZ) Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачилга (ЭТИС) хөтөлбөрийн хүрээнд “Орон нутгийн цогц хөгжил- 4 талт хамтын ажиллагааны түншлэл” төсөл Арвайхээр хотноо албан ёсны нээлтээ зохион байгууллаа.

Уг арга хэмжээнд ЭТИС хөтөлбөрийн гүйцэтгэх захирал О.Батболд, мэргэжилтэн Д.Цацрал, Канадын Bridge Columbiа их сургуулийн багш Жулиан Диркс, Нийгмийн дэвшил эмэгтэйчүүдийн хөдөлгөөний захирал С.Оюунтуяа болон бусад мэргэжилтнүүд, аймгийн удирдлагууд оролцлоо. “Орон нутгийн цогц хөгжил- 4 талт хамтын ажиллагааны түншлэл” төсөл нь Өвөрхангай, Увс, Баянхонгор, Сэлэнгэ гэсэн дөрвөн аймагт хэрэгжиж байгаа ба төрийн байгууллагууд, уул уурхайн компаниуд, иргэний нийгмийн байгууллага, жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийн хамтын ажиллагааг бэхжүүлж, дөрвөн талт түншлэлийн зам тавихаар ажиллаж байгаа аж.

Энэхүү төсөл Өвөрхангай аймагт хэрэгжсэнээр дээрх талуудын хамтын ажиллагаа нэмэгдэж улмаар орон нутгийн хөгжилд хувь нэмэр оруулах, мэдээллийн ил тод байдал сайжирч, мэргэжилтнүүд чадавхижих ач холбогдолтой болохыг ЭТИС хөтөлбөрийн гүйцэтгэх захирал О.Батболд онцоллоо.

Б.Батчимэг

Холбоотой мэдээ