Элэг шилжүүлэн суулгах хагалгаа хийлгэсэн Л.Бүжинлхам охин эмнэлгээс гарав

МОНГОЛЫН МЭДЭЭ
boloroo8136@gmail.com
2017-05-18 17:08:34
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Элэг шилжүүлэн суулгах мэс засал хийлгэсэн долоон настай Л.Бүжинлхам охины мэс заслын дараах эмчилгээ амжилттай болж өчигдөр эмнэлгээс гарлаа.

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг охиныг эрүүл саруул болоод эмнэлгээс гарч байгаад баяр хүргэж, цаашдын гам дэглэмээ сайн барихыг хүсэв.

Охины ээж нь донор болсон бөгөөд биеийн байдал нь сайн байгаа юм. Тэрээр, хагалгаанд орохын өмнө их айж байсан ч эмч нарынхаа ачаар эсэн мэнд, эрүүл саруул болоод гэр бүлийнхэнтэйгээ хамт зогсож байгаадаа баяртай байна. Эмч нартаа болон Эрүүл мэндийн сайдад баярлаж талархсанаа илэрхийлье, тусалж дэмжсэн Монголынхоо нийт ард түмэнд баярлалаа гэв.
 
Дашрамд мэдээлэхэд, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн эмч нарын баг болон ЭХЭМҮТ, БНСУ-ын “Асан” анагаах ухааны төвийн хамтарсан баг элэг шилжүүлэн суулгах хагалгааг өнгөрсөн сарын 23-нд амжилттай хийж дуусгасан юм. Энэ хагалгаа нь манай улсад хийгдэж буй элэг шилжүүлэн суулгах 34 дэх удаагийн хагалгаа бөгөөд хүүхдэд хийсэн гурав дахь хагалгаа юм.

Ж.Болор
Холбоотой мэдээ