“Хөдөлмөрийн амт-2017” үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-05-22 16:22:35
Yesukheitumur Tumurbaatar

Төв /МОНЦАМЭ/. “Ажилтай орлоготой иргэн” урианы жилийн хүрээнд Засаг даргын захирамжийн дагуу аймгийн ЗДТГ-аас  “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг угтан “Хөдөлмөрийн амт” үзэсгэлэн худалдааг зохион байгуулна.

Орон нутгийн иргэд хямд үнэтэй бараа бүтээгдэхүүнээс сонгох боломж олгохоос гадна дотоодын үйлдвэрлэл эрхлэгчдийн борлуулалтыг дэмжих зорилгоор “Хөдөлмөрийн амт” үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдах ажээ.

Үзэсгэлэн худалдааг аймгийн ХХҮГ, ХХААГ, ХАҮТ, "Төв аймгийн залуус" ТББ хамтран зохион байгуулж байгаа бөгөөд энэ сарын 25-ны өдрөөс 27-ны өдрийг хүртэл гурав хоногийн хугацаанд “Солонго” цогцолбор төвд зохион байгуулагдана.

Иймд өөрсдийн үйлдвэрлэж буй бараа бүтээгдэхүүнээ худалдаалах, сурталчлах хүсэлтэй иргэд, аж ахуй нэгж байгууллага, хоршооллыг харьяа сумынхаа ЗДТГ-таа бүртгүүлж үзэсгэлэн худалдаанд идэвхтэй оролцохыг аймгийн ЗДТГ-аас уриалж байлаа.

Түүнчлэн Төв нутгийнхаа /бренд/ бүтээгдэхүүнээс нийслэлд амьдарч байгаа болон орон нутагтаа амьдарч байгаа иргэд үзэсгэлэн худалдаанаас худалдан авалт хийж, үйлдвэрлэл эрхлэгчдээ дэмжихийг Төв аймагчуудад уриалж байв.
 

Т.Есүхэйтөмөр

Холбоотой мэдээ