Ажлын байр нэмэгдүүлэх төсөл хоёр жилийн хугацаатай хэрэгжинэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-05-24 11:53:01
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас 2017 онд хуваарилагдсан 20 тэрбум төгрөгийн “Ажлын байр нэмэгдүүлэх төслийн зээл”-ийн эх үүсвэрийг Голомт банкаар дамжуулан олгохоор боллоо.
Голомт банкны Сэлэнгэ дэх салбараас өнгөрсөн лхагва гарагт аймгийн ХХААГ, мөн Хөдөлмөр, Халамж үйлчилгээний газар, “Хөгжлийн шийдэл” ТББ-уудтай хамтарч бизнес эрхлэгч иргэд, аж ахуйн нэгжүүдүүдэд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн “Ажлын байр нэмэгдүүлэх төслийн зээл”-ийн талаар танилцуулга хийлээ.
Тус банкны Сэлэнгэ салбарын захирал Э.Эрдэнэсайхан:-“Ажлын байр нэмэгдүүлэх төслийн зээл” 2019 оны 9-р сар хүртэл үргэлжилнэ. Иймээс зээлдэгч авсан өдрөөсөө хойш зээлийн хугацааг 2 жил үргэлжилнэ гэж андууран бодож, алгуурлах хэрэггүй шүү. Та зээлээ авсан өдрөөсөө эхлээд төсөл дуусах хүртэлх хугацаанд ажиллана гэдгээ сайн санаж ажиллаарай” хэмээн захилаа. Энэхүү төслийн зээлийн хүү сарын 1.7 хувь, мөн зээлийн хэмжээ иргэнд 10.0 сая хүртэл, харин аж ахуйн нэгж, нөхөрлөлүүдэд 20.0 хүртэл сая төгрөг олгогдохоор зөвшөөрөгдсөн байна.
Мөн дээрх арга хэмжээний  үеэр тус банкны зүгээс Голомт банкны бүтээгдэхүүн үйлчилгээнүүдийг хэрхэн хүртэж болох тухай мэдээллүүдийг ч оролцогчдод дэлгэрэнгүй танилцуулсан юм.
Ч.Отгонцэцэг
 
Холбоотой мэдээ