Ахуйн үйлчилгээний хуучин барилгыг цэцэрлэгийн зориулалтаар ашиглана

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2017-05-25 13:50:53
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороонд байрлах хуучин ахуйн үйлчилгээний барилгыг цэцэрлэгийн зориулалтаар ашиглахаар болжээ.

31 дүгээр хороонд цэцэрлэгийн насны 2000 гаруй хүүхэд байдаг бөгөөд 70 орчим хувь нь цэцэрлэгт хамрагдаж чаддаггүй байна. Ахуйн үйлчилгээний барилгыг 80 хүүхдийн багтаамжтай цэцэрлэг болгохоор төлөвлөсөн бөгөөд үүнд 260 орчим сая төгрөг шаардлагтай гэсэн тооцоо гарчээ. Уг хөрөнгийг гадны хөрөнгө оруулалтаас босгох зорилго тавин ажиллаж байгааг тус дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэн хэллээ.
Тэрбээр, “Барилгыг цэцэрлэгийн зориулалтаар ашигласнаар гэртээ хүүхдээ харж байсан 80  эцэг, эх хөдөлмөр эрхлэх боломж бүрдэнэ. Өөрөөр хэлбэл, 80 айлын орлого нэмэгдэх юм” гэв.

Ч.Ариунболд
Холбоотой мэдээ