Дэд хөтөлбөрүүдийг баталлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2017-05-25 16:15:34
Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид энэ сарын дундуур хуралдаж тус аймагт хэрэгжүүлэх дэд хөтөлбөрүүдийг баталлаа. Үүнд “Маргаашийн нар багшийн гар дээр мандана”, “Хөрш орноосоо суралцъя”, “Эрүүл аж төрөх ёс”, “Эх хэл бичиг-Бидний өв соёл”, “Элэг бүтэн Дорноговь”, “Халдварт өвчнөөс сэргийлэх, хянах дэд хөтөлбөр”, “Зорилтод өрхийн хөгжил хамгааллыг сайжруулах”, “Орлоготой залуу”, “Оюутны ажлын байр”  зэрэг дэд хөтөлбөрийг хэлэлцэж баталсан байна.     
“Маргаашийн нар багшийн гар дээр мандана” хөтөлбөрийГ баталснаар орон нутагт боловсролын бодлогыг дэмжих, багш нарыг чадавхжуулах бол “Хөрш орноосоо суралцъя” хөтөлбөрт БНХАУ, ОХУ-тай боловсрол, соёл, эдийн засаг зэрэг бүх чиглэлээр хамтран ажиллахаар тусгажээ. “Эрүүл аж төрөх ёс” хөтөлбөрийг хэрэгжүүлснээр ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын эрүүл мэндэд анхаарч, эрүүл идэвхтэй иргэн болж төлөвшүүлнэ.
“Эх хэл бичиг-Бидний өв соёл” хөтөлбөр нь эх хэлээ сайн сурах, үндэсний монгол бичгээ сурч, хэрэглэж сурахад чиглэгдсэн байна. “Элэг бүтэн Дорноговь”, “Халдварт өвчнөөс сэргийлэх, хянах дэд хөтөлбөр” нь аймгийн нийт иргэдийн эрүүл мэндийг сахин хамгаалахад чиглэгдэх бол “Орлоготой залуу”, “Оюутны ажлын байр” хөтөлбөрийг хэрэгжүүлснээр залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд чухал үүрэг гүйцэтгэх аж.
Х.Эрдэнэбулган
Холбоотой мэдээ