Цахим уриалга гаргалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2017-05-26 15:36:15
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн ГХУСАЗЗөвлөлөөс Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан Монгол Улсад ГХУСАЗЗ-ийн ажлын албанаас зарласан "Facebook Challenge"-д нэгдэх уриалга гаргалаа.
Өөрийн гэр бүлийн гишүүнд баярласан сэтгэлээ илэрхийлж, цахим сүлжээгээр түгээж, найзуудаа уриалан цахим орчинд талархлын сэтгэл түгээх тус аянд хэн бүхэн нэгдэх боломжтой. Мөн үүнд нэгдсэн иргэд #МинийГэрБүл_МинийАзЖаргал хэмээн бичиглэл хийн, 3 найзыгаа уриалах юм байна.
Аймгийн ГХУСАЗЗөвлөлөөс "Аз жаргалтай, амжилттай, эрүүл энх байхын гол үндэс нь биесээ ойлгож, хайрлаж, хүндэлдэг, халуун дулаан уур амьсгалтай гэр бүл. Бүх гэр бүл аз жаргалтай, хүүхэд бүр нүдэндээ гунигийн нулимсгүй, зүрхэндээ шархгүй байг" хэмээн уриалгадаа тодотгожээ.
                                                                                                                   Б.Мөнхзул

Холбоотой мэдээ