Тариалан сум гал унтраах ангитай болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2015-10-29 10:05:13

Хөвсгөл аймгийн Тариалан суманд Гал унтраах аврах 4 дүгээр зэрэглэлийн анги байгуулах шийдвэр Засгийн газрын 2015 оны 200 дугаар тогтоолоор гарсан бөгөөд шийдвэрийн хэрэгжилтийн хүрээнд бэлтгэл ажил зохион байгуулалттай Онцгой байдлын ерөнхий газрын дарга, бригадын генерал Т.Бадрал ирж танилцлаа.

Тэрээр Тариалан сумын Засаг дарга Ц.Хөвсгөлдалай болон орон нутгийн бусад удирдлагуудтай уулзаж ярилцлан, газар дээр нь шаардлагатай асуудлыг шийдвэрлэсэн байна. Тариалан сум нь аймагтаа хамгийн их хүн амтай, аймгаасаа 160 гаруй км зайтай учраас гал түймэр гарсан үед тусламж үйлчилгээ үзүүлэхэд хүндрэлтэй бөгөөд, орон нутагт гал түймэр, гамшиг ослоос урьдчилан сэргийлэхэд шинээр байгуулагдах анги нь чухал ажээ. 

Б.Гантуяа

 

Холбоотой мэдээ