"Зохистой хөдөлмөр-2017” аян барилгын материал үйлдвэрлэгчдийн дунд өрнөж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2017-05-29 10:23:39
Ховд/МОНЦАМЭ/ МХЕГ-ын нэгдсэн удирдамжийн дагуу энэ  оны 05 сарын 15-наас 06 сарын 15-ны хооронд зохион байгуулж байгаа сарын аяны хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналтын чиглэлээрх сургалт сурталчилгаа, соён гэгээрүүлэх “Зохистой хөдөлмөр-2017” сарын аяны 20 заалт бүхий төлөвлөгөө боловсруулж Ховд аймгийн МХГ-ын даргаар батлуулан ажиллаж байна.
Аймгийн МХГ-ын нээлттэй хаалганы өдөр болон “Зохистой хөдөлмөр-2017” сарын аяны нээлтийг хамтатган зохион байгуулж, “Хөдөлмөрийн аюулгүй байдал болон хөдөлмөрийн эрүүл ахуй”, “Нийгмийн хамгаалал-Ажил олгогч”, “Нийгмийн хамгаалал-Иргэн” гэсэн зөвлөмжийг тус бүр боловсруулан гаргаж нийт 150 гаруй иргэн аж ахуйн нэгж байгууллагуудад тарааж сурталчлав. Мөн Хөдөлмөрийн аюулгүй байдлын холбогдолтой хоёр төрлийн санамж анхааруулга плакатыг барилгын үйл ажиллагаа явуулдаг ААНБ-уудад өгч хуулийн талаар заавар зөвлөгөө өглөө.
МХГ-ын даргаар сургалтын хөтөлбөр батлуулж “Ховд-АЗЗА” ХХК-нийн инженер техникийн болон нийт 65 ажилчдад Хөдөлмөр нийгмийн хамгааллын чиглэлээр сургалт явууллаа. Сургалтын үеэр хөдөлмөрлөх болон ажилтны нийгмийн хамгааллын эрх ашгийн талаар санал асуулт явагдаж, хөдөлмөрийн нөхцөл буюу хүнд хортой нөхцлөөр тэтгэвэр тогтоолгох талаар заавар зөвлөгөө өгч ажиллав.
Сарын аяны төлөвлөгөөний дагуу  “Номин шилтгээн констракшн” ХХК-д хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, нийгмийн хамгааллын асуудлаар хийсэн үзүүлэх сургуулилтанд дулааны Бадамлах дөл ХХК, МАДУ ХХК, Ховд Мөнх түшиг ХХК, Буянт стандарт ХХК зэрэг барилгын материалын үйлдвэрлэл эрхэлдэг ААНБ-ууд оролцож туршлага солилцов.
 
А.Бямбасүрэн
Холбоотой мэдээ