Хөгжилд хүрэх гарцыг тодорхойлсон судлаачийг урамшуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2015-10-29 10:42:16

УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн санаачилгаар гадаад, дотоодын их дээд сургуулийн оюутан, судлаачдын дунд “Хөгжилд хүрэх гарц-Миний санал” сэдэвт илтгэл, нийтлэлийн уралдаан зарлаж байна.

Уралдааны зорилго нь Монгол Улсын нийгэм, эдийн засаг, улс төрийн хөгжлийн гарцыг хэрхэн төсөөлж, тодорхойлж байгаа талаар оюутан, судлаачдын саналыг сонсч, тэдний дуу хоолойг олон нийтэд хүргэхэд чиглэж байгаа юм. Илтгэл, нийтлэл нь 500-700 үгэнд багтсан байх ба
овог нэр, сургууль, мэргэжлийн чиглэл, холбоо барих утас, цахим хаягаа тодорхой бичсэн байх гэнэ.

Илтгэл, нийтлэлийг ирэх сарын 11-ний  14 цаг хүртэл  batzandan@parliament.mn цахим хаяг, Төрийн ордон, 115 тоотод хүлээж авах бөгөөд шалгарсан эхний 20 илтгэл, нийтлэлийг “Хөгжилд хүрэх гарц-Миний санал” товхимолд нийтэлнэ. Мөн эхний 5 илтгэл, нийтлэлийг шалгаруулж Нийслэлийн ардчилсан хүчний холбооны уулзалтад хэлэлцүүлэх юм.

Тэргүүн байрын эзнийг Ардчилсан хүчний холбооны хүндэт өргөмжлөл-1 сая төгрөг, удаах байранд шалгарсан оролцогчийг мөн өргөмжлөл, 300-500 мянган төгрөгөөр урамшуулах аж.
 

Б.Туул

Холбоотой мэдээ