Цагаан-Үүр сумын нутагт хээрийн хоёр түймэр асч байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн хэмжээнд нийт нутгаар хуурайшилтай байгаа бөгөөд 20 сум түймрийн эрсдэл өндөр онц аюултай нөхцөл байдал үүсээд байна. Өнөөдрийн байдлаар Цагаан-Үүр сумын төвөөс 170 км-ын зайд хил орчмын бүсэд нэг түймэр, Эрдэнэбулган, Цагаан-Үүр сумуудын залгаа нутагт гэсэн хоёр газар хээрийн түймэр асч байна.
Гарсан түймрийг унтраахаар аймгийн Онцгой байдлын газрын 24 албан хаагч, орон нутгийн 25 иргэн газар дээр нь 4 хоног ажиллаж байгаа ч бүрэн унтраагаагүй байгаа гэнэ. Сүүлийн үед хээрийн болон обьектын гал түймэр нэмэгдэж болзошгүй учраас ард иргэдэд сэрэмжлүүлэх мэдээ, зөвлөмжийг орон нутгийн хэвлэл мэдээллээр өгсөөр байгаа ажээ.

Б.Гантуяа