НАТО цэргийн хүчээ зузаатгана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
aminaa@montsame.mn
2015-10-29 11:06:01

МОСКВА. /Sputnik/. Орос улстай хиллэдэг гишүүн орнуудынхаа цэргийн хүчийг НАТО зузаатгахаар төлөвлөж байна хэмээн лхагва гарагт АНУ-ын хэвлэлд бичжээ.

Польш болон Эстони, Латви, Литва зэрэг Балтийн тэнгисийн орон руу тус бүр 1000 орчим цэрэгтэй батальон илгээхээр НАТО төлөвлөж буй тухай дипломат болон цэргийн эх сурвалжуудаас “Wall Street” сэтгүүл иш татсан байна.

Өөр нэг төлөвлөгөөнд тус бүс нутагт ганц батальон илгээхээр тусгажээ.

Оросын хил рүү НАТО ямар нэг байдлаар ойртвол улсынхаа аюулгүй байдлыг сахин хамгаалахаар Москва хариу арга хэмжээ авна гэж Кремлийн төлөөлөгч Дмитрий Песков есдүгээр сард мэдэгдсэн билээ.

Оросын баруун хил дагуу Умард Атлантын эвсэл цэргийн хүчээ зузаатгаж буй нь бүс нутаг, дэлхийн аюулгүй байдлыг хөндөж буйд түгшиж байгаагаа ОХУ нэг бус удаа илэрхийлсэн билээ.

Х.Аминаа

 

Холбоотой мэдээ