Сумын засаг дарга 300 хүүхдэд бэлэг гардууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-05-31 23:06:26
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтаж, Сүхбаатар сумаас жил бүр зохион байгуулдаг "Халамж" нэгдсэн арга хэмжээнд нийт 300 гаруй хүүхэд оролцлоо.
Уламжлал болсон тус арга хэмжээг Сүхбаатар сумын ЗДТГ, “Шинэ Бадрах” ХХК, “Алтан Тариа” ХХК, “Залуу Сэлэнгэ” ХХК, “Есөн Эрдэнэ” ХХК, “Ундрах Тум” ХХК, “Ахмадын эмийн сан”, “Буянт Рашаан” ХХК, Үсчин гоо засалчдын холбоо, Улсын тэргүүний IV цэцэрлэг, Оёдолчдын холбоо, “Миний Монгол” ТВ, “Таны Сэлэнгэ” ТВ хамтран ивээн тэтгэсэн байна. Тус үйл ажиллагаанд оролцсон хүүхэд багачуудыг витамин, тараг, бялуу, зэрэг амттанаар дайлж, үнэ төлбөргүй үс засуулж, усанд оруулж, урлагийн тоглолт үзүүлжээ.
Энэ үеэр Сүхбаатар сумын Засаг дарга Т.Гантулга 300 хүүхдэд бэлэг гардууллаа. Халамж арга хэмжээнд Сүхбаатар сумын 8 багийн зорилтот бүлгийн хүүхдүүд хамрагджээ.
Ч.Отгонцэцэг
Холбоотой мэдээ