Эмч нар БНСУ-д мэргэжил дээшлүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2015-10-29 18:33:25

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Ш.Энхбат энэ сарын 20-24-ны хооронд БНСУ-ын Гёнги мужид  ажлын айлчлал хийгээд ирлээ.

Гёнги муж нь  28 хот, 20 дүүрэгтэй, 13 сая хүн амтай Солонгосын хамгийн том муж юм.

Айлчлалын үеэр тус мужийн Эрүүл мэнд, халамжийн газрын дарга И Хан Гёнь  төлөөлөгчдийг хүлээн авч хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурав.

Санамж бичгийн хүрээнд БНСУ-ын талаас Нийслэлийн Эрүүл мэндийн газрын харьяа Дүүргийн  эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлэг, өрхийн эрүүл мэндийн төвүүдээс жил бүр 10 гаруй эмч, эмнэлгийн ажилчдын зардлыг даан сургах, мэргэжилтэн солилцон ажиллуулахаар боллоо.

Мөн цаашид эмнэлгийн мэдээллийн систем, эмнэлгийн тоног төхөөрөмж, эм, эмийн бүтээгдэхүүний талаар мэдээлэл солилцох, хавдар, тархи болон зүрх судасны өвчнөөс  сэргийлэх, түргэн тусламжийн системийг нэвтрүүлэх, эмнэлгийн тусламж үйлчилгээ,  сургалт, эрүүл мэндийн салбарын  бодлоготой холбоотой хурал симпозиум, үзэсгэлэн худалдааг зохион байгуулахад хоёр тал бие биедээ дэмжлэг үзүүлэх юм. 

Ж.Болор

Холбоотой мэдээ