Хятадад АНУ-ын хэргийг түр хамаарагч огцорчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
НЬЮ-ЙОРК./TASS/. Парисын уур амьсгалын хэлэлцээрээс АНУ гарч байгаа тухай Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдсэнтэй холбоотойгоор албан тушаалаасаа огцорно гэдгээ Хятад улсад АНУ-ын хэргийг түр хамаарагч Дэвид Рэнк мэдэгджээ. Энэ тухай CNN телевиз мэдээллээ.
АНУ-ын Төрийн Департаментын эх сурвалжийн ярьснаар, Д.Рэнк огцорч байгаа тухайгаа удирдлагадаа мэдэгдээд байгаа боловч энэ талаар албан ёсоор зарлаагүй байна. Б.Обамагийн засаг захиргаа Хятадын эрх баригчидтай Парисын хэлэлцээний талаар зөвлөлдөж байх үед тэрбээр дипломат албанд ажиллаж байсан бөгөөд одоог хүртэл ажиллаж байгаа юм.
Айова муж улсын захирагч асан Терри Брэнстэд Хятадад суух элчин сайдаар ажиллахаар ирэх хүртэл Д.Рэнк хэргийг түр хамаарагчийн албан тушаалыг хашина гэж үзэж байсан юм. Т.Бернстэдийг АНУ-ын Конгрессын Сенат 5 дугаар сард элчин сайдаар баталсан бол Хятадын удирдлага шинэ элчин сайдыг дэмжжээ.
О.Барс