Гэр цэцэрлэг ажиллуулах боломжтой болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
tsoodol@montsame.mn
2017-06-07 17:10:47
Говь-Алтай/ МОНЦАМЭ/.  Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын V, VII багийн болон Төгрөг сумын цэцэрлэгүүдэд үйл ажиллагаа явуулах боломжийг дэмжин шаардагдах гэрүүдийг олголоо.
Сургалтын болон гал тогооны хос гэрүүдийг тоглоом наадгай, гал тогооны тавилга, хэрэгсэл, тоног төхөөрөмжийн хамт БСШУСЯ-наас ирүүлснийг аймгийн ИТХ-ын дарга Т.Ганзориг, Засаг дарга С.Гансэлэм нар гардуулж өглөө.
Нийтдээ 18 сая төгрөгийн өртөг бүхий гэр цэцэрлэгүүд зуны улиралд хөдөө орон нутагт малчдын хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулах боломжийг бүрдүүлж чадсан байна.
 
                                                                                                                                                                                       Ш.Цоодол
 
Холбоотой мэдээ