Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ШХАБ-ын уулзалтад оролцохоор Улаанбаатараас мордлоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ШХАБ-ын Дээд хэмжээний уулзалт энэ сарын 8-9-нд Казахстаны нийслэл Астана хотод болно.
Тус дээд хэмжээний уулзалтад оролцохоор Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр "Чингис хаан" олон улсын нисэх онгоцны буудлаас мордлоо.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн ээлжит 17 дугаар хуралдааны өргөтгөсөн хуралдаанд оролцон Монгол Улсын байр суурийг илэрхийлж, үг хэлэх бөгөөд хуралдаанд оролцогч зарим улсын төлөөлөгчидтэй хоёр талын уулзалтууд хийнэ. Мөн “Астана Экспо-2017” үзэсгэлэнгийн албан ёсны нээлтэд оролцоно.
Одоогийн байдлаар манай улс тус байгууллагад ажиглагчийн статустай бөгөөд Казахстан, Хятад, Киргизстан, Тажикстан, ОХУ, Узбекистан улсууд 2001 оны зургадугаар сарын 15-нд Шанхай хотноо ШХАБ-ыг байгуулж байсан.

Б.Туул