Дэлхийд танигдсан хөлбөмбөгчин хөвгүүд эх орондоо ирлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Унгарын алдарт хөлбөмбөгчин Ференц Пушкашийн нэрэмжит “Пушкаш академи”-д жилийн хугацаатай суралцаад ирсэн дөрвөн хүүг өнөөдөр Монголын хөлбөмбөгийн холбоо /МХБХ/-ны ерөнхийлөгч А.Ганбаатар хүлээн авч уулзлаа.
Өнгөрсөн намар МХБХ, “Пушкаш академи”-ийн хамтын ажиллагааны гэрээний дагуу Б.Амгаланбат, О.Хантэнгэр, Г.Ганбаяр, Д.Тэмүүлэн өсвөрийн тамирчид жилийн хугацаатай Унгар улсад хөлбөмбөгийн мэргэжлийн академид суралцахаар эх орноосоо мордсон. Монголын хөлбөмбөгийн түүхэнд анх удаа хилийн чанадад урт хугацаагаар хөлбөмбөгийн академид суралцсан хөвгүүдийн суралцах хугацаа дууссан ч тэдэн дундаас Г.Ганбаяр академийнхаа багийн хамтаар “Сузуки цом” тэмцээнд оролцсон юм.

Европ төдийгүй дэлхийн алдартай клубүүд болох “Реал Мадрид”, “Байерн Мюнхен”-ий 17 хүртэлх насны багууд оролцсон “Сузуки цом” тэмцээнд Г.Ганбаяр амжилттай оролцон хүрэл медаль хүртсэн. Хүрэл медаль хүртэхдээ хоёр тоглолтод сэлгээнээс оролцож, торгуулийн цохилтоор гоол оруулсан нь Монголын хөлбөмбөгийн түүхэнд тэмдэглэгдэх үйл явдал болсон.
Уг баярт үйл явдлыг өнөөдөр МХБХ-ны Ерөнхийлөгч дөрвөн хүүгийн эцэг эхчүүд, гэр бүлийнхэнтэй хуваалцахын зэрэгцээ Европын тэмцээнд оролцон, медаль хүртсэн анхны Монгол хөлбөмбөгчин Г.Ганбаярт онцлон баяр хүргэв.
Дашрамд дурдахад өнгөрсөн сарын 27-нд “Пушкаш академи”-ийн хоёр дахь жилийн сонгон шалгаруулалт болсон. Монголын өсвөр үеийн хөлбөмбөгчид Европын тавцанд гарах, амжилт үзүүлэх салхийг хагалсан дөрвөн хүү булган сүүлтэй байж дараагийн ээлжинд манай хөвгүүдийн цуваа үргэлжлэх биз ээ.

Д.Өлзий