Осол гаргаад зугтсан жолоочийг баривчилжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
164@montsame.mn
2017-06-08 13:34:11
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож "T.Prius-20" маркийн автомашинтай мөргөлдөж осол гаргаад, хэргийн газрыг орхиж явсан этгээдийг Замын цагдаагийн алба хаагчид шуурхай эрэн сурвалжилж өнөөдөр  гэрээс нь баривчилсан байна. 

 Өглөө эрт  05 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр, Хархорин захын уулзварт "H.Accent" маркийн автомашины жолооч  согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа "T.Prius-20" маркийн автомашинтай мөргөлдөж осол гаргаад  хэргийн газрыг орхиж явсан хэргийг ийнхүү илрүүллээ. Осол гаргагч  “Өчигдөр орой найзтайгаа нэг шил архи хувааж уусан. Согтуугаар машин барьж яваад автомашинтай мөргөлдөөд гэртээ харьчихсан байна билээ. Машинтай мөргөлдсөн болон ослын газрыг орхиод явснаа  санахгүй байна” хэмээн  мэдүүлжээ.  Энэ хэргийг СХД-ийн цагдаагийн хэлтэс, ЗЦА хамтран шалгаж байна. 

Ж.Батсайхан
Холбоотой мэдээ