Асадыг орцруулах саналыг Иран хүлээж авах ёстой
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРВЕНА. /BBC/. Сирийн хямралыг зохицуулах арга хэмжээний хүрээнд тус улсын Ерөнхийлөгч Башар аль-Асадыг огцруулах саналыг Иран хүлээж авах ёстой гэж Саудын Аравийн эрх баригчид мэдэгджээ.
Олон улсын Гадаад хэргийн сайд нарын Сирийн хямралыг зохицуулах асуудлаарх хэлэлцээ Австрийн Вена хотод эхлэх гэж байгаатай холбогдуулан Саудын Аравийн Гадаад хэргийн сайд Адель аль-Юбер мэдэгдэл хийсэн байна.
Ийм төрлийн хэлэлцээнд Иран анх удаа оролцож байна. Үүнд мөн ОХУ болон Турк улс оролцох ажээ.
Сирийн Ерөнхийлөгч Башар аль-Асадыг дэмждэг ОХУ болон Иран Сирид цэргийн ажиллагаа явуулж байгаа билээ. Харин АНУ, Турк, Саудын Арави болон Персийн булангийн Арабын орнууд Башар аль-Асадыг Сирийн төрийн эрхэнд үлдэхийг эсэргүүцэж байгаа юм.
“Асад огцрох хэрэгтэй гэдэгт эргэлзээд байх юм байхгүй. Түүнийг улс төрийн замаар эсвэл хүчээр огцруулах болно” гэж Юбер мэдэгджээ.
Үүний зэрэгцээ, Тегераны оролцоогүйгээр Сирийн хямралыг зохицуулах нааштай арга замыг хайх боломжгүй гэдгийг бусад орон ухаарсан гэж Ираны Гадаад хэргийн сайд Мохаммад Жавад Зариф мэдэгдсэн байна.
Д.Нямтулга