Төв аймагт түргэн тусламжийн 9 машин гардуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2017-06-09 14:12:17
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбатаар ахлуулсан ажлын хэсэг Төв аймагт “Элэг бүтэн Монгол” нээлттэй өдөрлөгийг зохион байгууллаа.

Энэ үеэр тэрээр аймгийн нэгдсэн эмнэлэгт нэг,  Баян-өнжүүл, Баян,Баян-Өндөр, Ар хуст, Мөнгөнморьт зэрэг суманд найман түргэн тусламжийн Фургон, УАЗ-469 автомашины түлхүүр гардуулав. Мөн багуудад яаралтай түргэн тусламжид явах 54 мотоцикл өгсөн юм.

Тэрээр хэлэхдээ, “Нэгдсэн эмнэлгийн алсын дуудлагын үйлчилгээ болон сум, багийн хүн амд эмнэлгийн тусламж, үйлчилгээг цаг алдалгүй хүргэх зарчмыг баримтлан автомашинуудыг хуваарилсан. Аймаг, сумаас алслагдсан иргэд, малчдад цас зудтай, цаг агаар хүндэрсэн нөхцөлд эмч, мэргэжилтнүүд найдвартай унаагаар цаг алдалгүй эмнэлгийн тусламж үзүүлэх боломж бүрдэж байна” хэмээгээд түргэн тусламжийн автомашин хүлээн авч буй жолооч нартаа ажлын амжилт хүсч, Алтан шар зам нь өлзийтэй байхыг ерөөсөн юм.

Ж.Болор
Холбоотой мэдээ