Буриад сурын харваачид шидгүүдээ тодруулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2017-06-13 16:34:33
Дорнод /МОНЦАМЭ/. Буриад сурын аймгийн аварга шалгаруулах багийн болон цуваа харвааны тэмцээн Дорнод аймагт 3 өдрийн турш амжилттай болж өндөрлөлөө. Харваачдын цэц мэргэнийг сорих уг тэмцээнд сумд, ахмадуудаас бүрдсэн 7 баг өрсөлдсөн юм.
Мож буюу багийн харваанд Б.Энхбат ахлагчтай Цагаан-Овоо сум, И.Батбаяр ахлагчтай Хэрлэн сум, аймгийн мэргэн О.Сүхбаатар ахлагчтай Баяндун сумын харваачид тэргүүлсэн байна. Харин цуваа харвааны эрэгтэйчүүдийн төрөлд тэргүүн байрт Баяндун сумын харваач, аймгийн мэргэн О.Сүхбаатар, дэд байрт Баяндун сумын харваач Б.Батбаяр, гутгаар байрт Цагаан-Овоо сумын харваач, спортын дэд мастер Б.Мөнхбамбар нар шалгарчээ. Эмэгтэйчүүдийн харваанд Дашбалбар сумын харваач Оюунжаргал, Дашбалбар сумын харваач Ганчимэг, Хэрлэн сумын харваач Туяа-Эрдэнэ нар тэргүүлсэн байна. 
Д.Дэлгэрмаа
Холбоотой мэдээ