68 байршилд газар өмчлүүлэхээр шийдвэрлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2015-10-30 14:48:45

НИТХ-ын ээлжит хуралдаанаар ирэх онд иргэдэд гэр бүлийн хэрэгцээнд 68 байршилд газар өмчлүүлэхээр шийдвэрлэв.

68 байршлыг сонгохдоо дэд бүтэц, газарзүйн байрлал зэрэгт судалгаа, шинжилгээ явуулжээ. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 12 байршилд 2000 гаруй га, Хан Уул дүүрэгт гурван байршилд 421.6 га, Налайх дүүргийн дөрвөн байршилд 3600 гаруй га, Багахангай дүүргийн 17 байршилд 3800 гаруй га, Багануур дүүргийн 32 байршилд 11 мянга гаруй га газрыг ирэх онд иргэдэд өмчлүүлэхээр боллоо.

 

Холбоотой мэдээ