АНУ-д болсон өсвөрийн жудочдын тэмцээнээс алтан медальтай ирлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-06-19 20:39:35
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. АНУ-ын Вашингтон мужын Спокани хотод болcон өсвөр үеийн жүдо бөхийн аварга шалгаруулах нээлттэй тэмцээнээс Монгол Улсаа төлөөлөн оролцсон Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын “Шинэ Бадрах” жудо бөхийн дэвжээний бөх Б.Шинэтулга 34 кг-ийн жинд алтан медаль, 23 кг-н жинд тамирчин М.Энхбилэг нар алтан медаль өвөрлөн эх орондоо ирлээ.
АНУ-ын Вашингтон мужын Спокани хотод болcон АНУ-ын жудо бөхийн аварга шалгаруулах тэмцээнээс Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын “Шинэ Бадрах” жудо бөхийн дэвжээний бөх Б.Шинэтулга 34 кг-ийн жинд, М.Энхбилэг 23 кг-ийн жинд тус тус алтан медаль хүртсэн байна. Мөн бяцхан тамирчид маань үргэлжлүүлэн "Бага олимп" Олон улсын тэмцээнд оролцон түрүүлж, хошой алтан медалиар энгэрээ чимэн Монголынхоо цаашлаад Сэлэнгэ нутгийнхаа далбааг АНУ-ын тэнгэр дор мандуулжээ. Энэхүү өсвөр үеийн жүдо бөхийн аварга шалгаруулах нээлттэй тэмцээнд 30 муж, 20 орны нийт 1500 тамирчид оролцсон байна. Б.Шинэтулгын тухайд Сүхбаатар сумын Улсын тэргүүний ЕБ-ийн лаборатори 4-р сургуулийн 5-р ангид суралцдаг.
Ирээдүйн олимпийн дэвжээнд зодоглох бяцхан тамирчдаа АНУ-ыг зориход нь аймгийн Засаг дарга Ш.Оргил, аймгийн ХХҮГ-ийн дарга Л.Зоригтбаатар нар их итгэл хүлээлгэн дэмжлэг үзүүлсэн байна.
Ч.Отгонцэцэг
Холбоотой мэдээ