Cугалааны орлогыг хүмүүнлэгийн үйлсэд зориулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2017-06-20 11:16:10
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн төв буюу Баянхонгор сумын түүхт 60 жилийн ой энэ онд тохиож буй. Хонгор нутгийнхан тус ойгоо долдугаар сарын 21, 22-ны өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлэх бөгөөд ойн ажлын хүрээнд “Баянхонгор хот - 60 жил” хонжворт сугалаа худалдаанд гаргажээ.
10000 төгрөгөөр борлуулагдах тус сугалаанаас 2017 азтан тодруулах бол супер азтан Приүс-20 автомашины эзэн болно. Мөн Хөргөгч 2 азтан, 42 инчийн телевизор 3 азтан, Гар утас 2 азтан, индүү 4 азтан, ус буцалгагч 5 азтан хожих юм.
Сонирхуулахад, Баянхонгор хотоо тулгалан байгуулсаны түүхт 60 жилийн ойн хүрээнд санаачилсан энэхүү сугалааны орлогыг нийгмийн сайн сайхны төлөөх үйл хэрэгт зориулах юм байна. Тодруулбал, Баянхонгор хотын зорилтот бүлгийн 10 өрхийг орон гэртэй болгох, Нийтийн эзэмшлийн талбайг засч тохижуулах, Ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зэрэг ажлыг хийх аж.
                                                                                                                                                                     Б.Мөнхзул
Холбоотой мэдээ