Техникийн хяналтын үзлэгийн захиалгат үйлчилгээг нэвтрүүлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Автотээврийн үндэсний төв нь техникийн хяналтын үзлэгийн захиалгат үйлчилгээг нэвтрүүлэн ажиллаж эхэлсэн байна. Ингэснээр иргэдийн цаг завыг хэмнэж, жолооч, нар дараалал үүсгэхгүйгээр захиалгын цагийн хуваарийн дагуу тээврийн хэрэгслийн техникийн үзлэгт орох боломжтой боллоо.
Захиалгыг автотээврийн нэгдсэн лавлах 1900-1234 утсанд хандан өгнө. 10-аас дээш тээврийн хэрэгсэлтэй албан байгууллагад үзлэгийн нэг шугамыг бүрэн чөлөөлж үйлчлэх юм байна. Захиалгын утас нь үнэ төлбөргүй, оройн 20.00 цаг хүртэл ажиллах юм. Улаанбаатар хотод техникийн хяналтын үзлэгийн 3 төв ажлын өдөр 08.30-20.30, амралтын өдөр 09.00-19.00 цагуудад ажиллах ба өдөрт 1000-1500 тээврийн хэрэгсэлд техникийн хяналтын үзлэг хийх хүчин чадалтай юм. Төвүүдийн хаягийг дуулгахад, Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төв – БЗД, 8-р хороо, Хилчний 1 дүгээр гудамж, Баянгол техникийн хяналтын үзлэгийн төв – БГД, 20-р хороо, Хөсөгтрейд ХХК-ийн байр, Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төв – СХД, 20-хороо, “Хераэкупмент” группийн баруун хойд талд байгааг АТҮТ-өөс мэдээллээ.

Ж.Батсайхан