Шударга байдлыг хангах мэдээлэлтэй гарын авлага гарчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
164@montsame.mn
2017-06-21 10:40:05
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Төрийн байгууллагуудаас зарладаг худалдан авах ажиллагаан дахь шударга байдлыг хангах, гарч болох эрсдэл, түүнийг шийдвэрлэх арга замын талаарх гарын авлага НҮБ-ын Ази, Номхон далайн бүсийн Хөгжлийн хөтөлбөрийн цахим хуудсанд нийтлэгдсэн гэсэн мэдээг АТГ-ын цахим хуудсанд мэдээлжээ.

Уг гарын авлагыг Авлигын эсрэг НҮБ-ын конвенцийн хэрэгжилтийн 2017-2021 оны   хяналтын хоёрдугаар үе шат эхэлж байгаатай холбогдуулан гаргасан бөгөөд гишүүн орнуудад дэмжлэг үзүүлэх зорилготой юм. Гарын авлагад НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх алба, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага, НҮБ-ын Олон улсын худалдааны эрх зүйн хороо, Дэлхийн банк,Транспаренси интернейшнл зэрэг байгууллагуудын ажлын тогтоосон хэм, хэмжээ болон сайн туршлагаас багтаажээ.

Гарын авлагыг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн цахим хуудасны линк болох http://www.asia-pacific.undp.org/content/rbap/en/home/library/democratic_governance/tackling-integrity-risks-in-government-contracts/ татан авах боломжтой юм байна.
Ж.Батсайхан
Холбоотой мэдээ