“Бока Хуниорс” баг 32 дахь удаагаа Аргентины аварга боллоо
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
МОСКВА./TASS/. Хөлбөмбөгийн “Бока Хуниорс” клуб Аргентины аварга шалгаруулах тэмцээн өндөрлөхөөс хоёр тойргийн өмнө улсынхаа аварга болжээ.
Араас нь хамгийн ойрхон нэхэж явсан Буэнос-Айресын “Банфилд” клуб улсын аварга шалгаруулах тэмцээний сүүлчийн тоглолтын өмнөх тоглолтонд “Сан-Лоренцо” багт 0:1-ын харьцаагаар хожигдсоноор онолын хувьд "Бока Хуниорс"-ыг гүйцэх боломжгүй болсон байна. “Бока Хуниорс” 28 тоглолтонд 59 оноо аваад байгаа бол “Банфилд” 29 тоглож, 54 оноотой явж байгаа юм.
“Бока Хуниорс” клуб улсынхаа аварга шалгаруулах тэмцээнд 32 дахь удаагаа түрүүлж байгаа нь энэ юм. Аргентины аварга цолыг “Ривер Плейт” клуб хамгийн олон удаа /36 удаа/ хүртэж байжээ.

О.Барс