Мьянмарт Ан Сан Су Чиг дэмжигчид жагсав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2015-11-02 12:45:26

ЯНГОН. /BBC/. Мьянмарт ирэх ням гарагт парламентын сонгууль болохын өмнө тус улсын сөрөг хүчний намын тэргүүн Ан Сан Су Чиг дэмжигчид ням гарагт тус улсын Янгон хотод жагслаа.

Жагсаал цуглааныг Янгон хотын төвд зохион байгуулахыг Мьянмарын эрх баригчид зөвшөөрөөгүй учраас хотын захад хийхээс аргагүйд хүрчээ.

Ан Сан Су Чигийн “Ардчиллын төлөөх үндэсний лиг” нам парламентын сонгуульд олонхын санал авах төлөвтэй байна.

Гэвч цэргийнхэн тус улсын парламентын суудлын 25 хувийг баталгаатай авна гэдгийг харгалзвал сонгуулийн дараа ч улс төрийн маргаан үргэлжилж магадгүй.

Нобелийн Энхтайвны шагналт, сөрөг хүчний удирдагч Сан Су Чи сүүлийн 20 жилийн ихэнхийг гэрийн хорионд өнгөрүүлсэн юм. 

Олон жил өнгөрсний дараа тэрбээр 2012 онд анх удаа хилийн чанадад зорчсон билээ.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ